Вакцин нь үнэ төлбөргүй, мөн аюулгүй бөгөөд ϳԹ мужийн Дархлаажуулалтын Хуваарийн дагуу хугацаанд нь хийхэд хамгийн үр дүнтэй. Хүүхдийг бага насанд нь хамгийн сайн хамгаалах зорилготойгоор вакцин хийх хугацааг нарийн тооцоолсон байдаг.
ċċ
ċċВакцин нь үнэ төлбөргүй, мөн аюулгүй бөгөөд ϳԹ мужийн Дархлаажуулалтын Хуваарийн дагуу хугацаанд нь хийхэд хамгийн үр дүнтэй. Хүүхдийг бага насанд нь хамгийн сайн хамгаалах зорилготойгоор вакцин хийх хугацааг нарийн тооцоолсон байдаг.
Та хүүхдээ вакцинжуулалтад хамруулснаар:
Таны хүүхэд дараах насанд вакцинжуулалтад хамрагдах ёстой.
ϳԹ мужийн Дархлаажуулалтын Хуваарьтай танилцаж, хүүхдийнхээ дараагийн вакцин хийлгэх огноог мэдэж аваарай.
QR кодыг уншуулах эсвэл health.nsw.gov.au/vaccinateċ хаягаар зочилно уу.
Та мэдэх үүнийг мэдэх үү?
ϳԹ мужийн хүүхдүүдийн 94 гаруй хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна!
Хэрэв таны хүүхдийн хамраас нус гоожиж байгаа, эсвэл хөнгөн ханиад хүрсэн байсан ч ихэнх тохиолдолд вакцин хийлгэх боломжтой байдаг. Хүүхдээ хугацаанд нь вакцинжуулалтад хамруулахын тулд эмч, сувилагчтайгаа зөвлөлдөөрэй.
Вакцин нь аюулгүй боловч тариулсан хэсэгт хавдах, улайх зэрэг бага зэргийн гаж нөлөө үзүүлж болно. Хэрэв та санаа зовж байгаа бол эмч, сувилагчтайгаа ярилцаарай.
Томуугийн вакциныг 6 сараас 5 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй хийдэг. Энэ нь ханиад томуунаас хамгаалдаг тул жил бүр нэмэлт дархлаажуулалт хийх шаардлагатай байдаг. Уг вакцины талаар эмч, сувилагчаасаа асууж лавлаарай.
Хүүхдүүд нэг удаагийн ирэлтээр хэд хэдэн вакциныг аюулгүйгээр хийлгэх боломжтой ба, энэ нь олон удаа ирэх шаардлагагүйгээр дархлаажуулалтанд хамрагдаж болно гэсэн үг юм. Аль вакциныг нэг дор хамтад нь хийж болдог талаар эмч, сувилагчтайгаа ярилцана уу.
Хүүхэд цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсрол, сургуульд элсэхэд эдгээр дархлаажуулалтын бүртгэл танд хэрэгтэй болно. Та дараах байдлаар хүүхдийнхээ бүртгэлийг хүссэн үедээ харах боломжтой:
Дараах төвүүдэд биеэр очиж вакцинжуулалтад хамрагдах боломжтой:
Зарим нийтийн эрүүл мэндийн төвүүд Үйлчилгээ хайж олоход тусламж хэрэгтэй байна уу? 1300 066 055 дугаараар орон нутгийн Public Health Unit (Нийтийн эрүүл мэндийн алба)-тай холбогдоно уу.