Туберкулины арьсны сорил (TST эсвэл Мантугийн сорил) нь сүрьеэгийн халдвар байгаа эсэхийг тодорхойлдог сорил юм.
Сүрьеэгийн халдвар (далд хэлбэрийн сүрьеэ, унтаа хэлбэрийн сүрьеэ гэгддэг) нь сүрьеэгийн нян биед байгаа боловч өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа хэлбэр юм. Таны биеийн дархлааны тогтолцоо нь тэдгээр нянг аливаа гэмтэл учруулахаас хамгаалж байдаг. Сүрьеэгийн халдварын үед ямар нэгэн зовуурь байхгүй бөгөөд сүрьеэгийн нян бусдад халдварлахгүй.
Сүрьеэгийн халдвар нь сүрьеэ өвчин-өөс өөр. Сүрьеэ өвчний үед нян идэвхжиж эсвэл тоо нь нэмэгдсэнээр тухайн хүнийг өвчлүүлж, нян бусдад халдварладаг. TST сүрьеэтэй гэж тодорхойлсон бол эмч танд сүрьеэ өвчнийг зогсоох эм бичиж өгч болно.
Сүрьеэгийн халдвартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: Сүрьеэгийн халдвар
TST нь гарын шуу хэсэгт туберкулин (цэвэршүүлсэн уургийн дериватив)-ыг бага хэмжээгээр тарьдаг сорил юм. Хэд хоногийн дараагаас тус хэсэгт улаан толбо гарах, овгор үүсэх, эсвэл ямар ч өөрчлөлт гарахгүй байх боломжтой. Сорил тавиулснаас 48-72 цагийн дараа тарилга хийлгэсэн хэсгийг сүрьеэгийн мэргэжлийн сувилагчид шалгуулах шаардлагатай.
Таны биеийн байдал, ууж буй эм шинжилгээний хариунд нөлөөлж болзошгүй байдаг. Дараах тохиолдол танд хамааралтай бол сувилагчид мэдэгдээрэй:
Сорил тавиулснаас 48-72 цагийн дараа тарилга хийлгэсэн хэсгийг сүрьеэгийн мэргэжлийн сувилагчид шалгуулж, аливаа хариу урвалыг тогтоолгож, бүртгүүлэх шаардлагатай. TST эерэг гарсан тохиолдолд нэмэлт шинжилгээ өгөх шаардлага гарч болно. Эмч, сувилагч таны шинжилгээний хариу, нэмэлт шинжилгээ, эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг танд тайлбарлаж өгнө.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Сүрьеэтэй холбоотой мэдээллийн хуудас-аар зочлоно уу.
Эх хэл дээрээ үнэ төлбөргүй тусламж авах бол Орчуулга, хэлмэрчийн үйлчилгээний 131450 дугаарт холбогдоорой.