Сүрьеэгийн халдвар (далд хэлбэрийн сүрьеэ, унтаа хэлбэрийн сүрьеэ гэгддэг) нь сүрьеэгийн нян биед байгаа боловч өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа хэлбэр юм. Таны биеийн дархлааны тогтолцоо нь тэдгээр нянг аливаа гэмтэл учруулахаас хамгаалж байдаг. Сүрьеэгийн халдварын үед ямар нэгэн зовуурь байхгүй бөгөөд сүрьеэгийн нян бусдад халдварлахгүй.
Сүрьеэгийн халдвар нь сүрьеэ өвчин-өөс өөр. Сүрьеэ өвчний үед нян идэвхжиж эсвэл тоо нь нэмэгдсэнээр тухайн хүнийг өвчлүүлж, нян бусдад халдварладаг.
TPT гэдэг нь сүрьеэгийн халдварын үед уудаг тусгай антибиотик юм. Олон төрлийн антибиотик байдаг тул танд хамгийн тохиромжтойг нь эмч шийднэ. Антибиотик эмчилгээний хугацаа хүн бүрт харилцан адилгүй хэдий ч эмчилгээ хэдэн сарын турш үргэлжилдэг. ϳԹ Эрүүл Мэндийн Алба таны виз эсвэл Медикер-ийн төлөв байдлаас үл хамааран TPT-н үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулдаг.
Эмчийн бичиж өгсөн эмийг нь дуустал нь уусан тохиолдолд TPT нь сүрьеэ өвчний эрсдлийг 90%-иар бууруулдаг. Сүрьеэгийн нянгаар дахин халдварлах боломжтой юу? Cүрьеэгийн өвчлөл ихтэй улс руу зорчих, сүрьеэгээр өвчилсөн хүнтэй ойр байдаг бол дахин халдварлах боломжтой. Эмэн эмчилгээ нөлөөлсөн эсэхийг шинжилгээгээр тогтоох боломжгүй. Үүнийг мэдэх цорын ганц арга нь эмчийн бичиж өгсөн эмийг нь дуустал нь уух юм.
Өөрийгөө сүрьеэ өвчнөөс хамгаалах хамгийн зөв арга нь TPT юм. Эмч TPT эмчилгээг зөвлөсөн тохиолдолд танд сүрьеэ өвчний эрсдэл байна гэсэн үг. TPT нь таны биед уг өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө сүрьеэгийн нянгийн тархалтыг зогсоодог. Энэ нь таныг өвдөж, уг өвчинг гэр бүл, хамт олон болон ард иргэдэд халдварлуулахаас сэргийлдэг.
TPT-ийн гаж нөлөө нийтлэг биш. Таны бие хэвийн байгаа эсэхийг шалгахаар цусны шинжилгээ өгөх шаардлага гарч болно. Эмчилгээг эхлэхийн өмнө эмч, сувилагч таны уух гэж буй эмийн болзошгүй гаж нөлөөний талаар тантай ярилцана.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Сүрьеэтэй холбоотой мэдээллийн хуудас-аар зочлоно уу.
Эх хэл дээрээ үнэ төлбөргүй тусламж авах бол Орчуулга, хэлмэрчийн үйлчилгээний 131450 дугаарт холбогдоорой.